
Умалаг сонгуульд ялалт байгуулсны дараа нийслэл Лимагийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасны үнэ 10 хувиар унасан үзүүлэлт гарчээ.
Кейко Фужимори өрсөлдөгчдөө ялалт байгуулсанд баяр хүргэж телевизээр мэдэгдэл хийсэн байна. Ольянта Умала ялалт байгуулах нь ням гаригийн сонгуулийн урьдчилсан дүнгээр тодорхой болсон байна. Ялалт байгуулсны дараа хэлсэн үгэндээ Ольянта Умала Перугийн ядуу иргэдэд байгалийн баялгаас олох ашгаас хувь хүртээж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж амласан байна. Умала, Кейко Фужимори нар улс төрийн үзэл баримтлалын хувьд хоёр туйл учраас сонгогчид тэдний алинийг ч дэмжихгүй байх вий гэдэг болгоомжлол байсан юм. Перугийн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль урьд урьдынхаас хэцүү сонгууль болсныг ажиглагчид онцолж байгаа юм.
Зүүний үзэл баримтлалтай 48 настай Ольяна Умала сонгуулийн компанит ажлын үеэр эдийн засгаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, Перугийн хүн амын дийлэнх хувь болох ядуу иргэдийг ядуурлаас гаргахаа амласан ажээ.
Ольяна Умалаг 1990 оны үед армийн ахмад байхдаа хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан. Түүний хүчтэй өрсөлдөгч байсан Кейко Фужиморигийн эцэг Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори хээл хахуулийн хэргээр шоронд хоригдож буй ажээ.