
Хилийн чанадад нийт 130 гаруй мянган монголчууд амьдардгаас АНУ-д 27 мянга гаруй нь байдаг гэсэн судалгаа байдаг аж. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эхний ээлжинд монголчууд олноор амьдардаг 30 гаруй улсад хийхээр төлөвлөсний дагуу ийнхүү тус улсад эхлүүлээд байна. Харин Вашингтон хотод зургадугаар сарын 11-ний өдөр бүртгэлийг эхлүүлэх юм байна.
АНУ дахь бүртгэлийн дараа буюу зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Энэтхэг, ОХУ, 11-нээс БНХАУ, Австрали, Казахстан, Тайланд, Сингапур, Лаос, Вьетнам, Тайпэй, 12-ноос Польш, Берлин, Австри, Унгар, Чех, Түрк, Болгар, Швед, Бельги, Франц, 13-наас Кувейт, АБНЕУ зэрэг улс орнуудад шат дараалалтайгаар иргэний бүртгэлийг үргэлжлүүлэхээр УБЕГ төлөвлөжээ.