
Энэ сарын 9-нд буюу нөгөөдөр төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслол болох гэж байна. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөхүүдийн хамт, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлийнхөн оролцох аж. Нийслэлээс оролцох хүмүүсийн түрүүч замдаа гарчээ.
Ерөнхийлөгч тахилгаас эргэж ирээд удалгүй АНУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Уг айлчлалыг энэ сарын 13-18-нд хийх тов тодроод байна.
Д.ОЮУН