Томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  сайн дурын дархлаажуулалтын
кабинетад Томуугийн A(H1N1)-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр,
үнэ төлбөргүй тарьж байна.  Тус тарилгын кабинет нь ХӨСҮТ-ийн
амбулаторийн  нэг давхрын 101 тоотод байрладаг бөгөөд өнөөдрөөс эхлэн
ажлын өдөр 9.00-12.00 цагт тогтмол ажиллахаар болжээ. Уг вакциныг 
нэгээс дээш насны, урьд нь томуугийн A(H1N1)-ийн эсрэг вакцин
тариулаагүй, A(H1N1) томуугаар өвдөөгүй, өндөгний харшилгүй хүмүүс
тариулж болох аж.  Вакцин ДЭМБ-ын зөвшөөрөлтэй, тарьсан сараас хойш
жилийн хугацаанд A(H1N1)-ийн халдвараас бүрэн хамгаалах боломжтой аж.
Манай улс энэ онд уг вакцинаар 300.000-аад хүнийг дархлаажуулаад байгаа
бөгөөд вакцины дараах урвал хүндрэл гараагүй. Аймаг, дүүрэг, сумын
эмнэлэгт энэ вакциныг  мөн тарина. Томуугийн A(H1N1) цар тахлын
дараагийн болзошгүй дэгдэлтээс өрсөн уг халдвараас сэргийлэх
дархлаажуулалтанд өргөнөөр хамрагдахыг зөвлөж байна” гэж Халдварт өвчин
судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан
мэдээллээ.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж