Улсын аваргаас “Дэлхийн цом” руу

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Улсын аваргаас “Дэлхийн цом” руу

Монголын кикбокс, тулааны спортын холбоо ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 16-22-нд зохион байгуулахаар болжээ. Дэлхийн болон Олон улсын кикбоксын холбооноос баталсан дүрмийн дагуу болох тэмцээнийг Монголын кикбокс, тулааны спортын холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл удирдан явуулах юм. Кикбоксчид насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 51, 54, 57, 60, 63, 67, 71, 75, 81, +81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 56, 60, +65, залуучуудын /16-18 нас/ ангилалд 48, 51, 54, 57,60, 63,5, +67 кг, өсвөрийн 28, 32, 37, 42, 47, +48 кг-ын жинд өрсөлдөх аж. Харин мутай боксын тэмцээн зөвхөн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 51, 54, 57, 60, 63,5, 67, 71, 75, 81, +81 кг гэсэн 10 жингийн ангилалд зохиогдох юм. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах болсон нь энэ удаагийн тэмцээний гол онцлог.

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх есдүгээр сард Хар тэнгисийн эрэгт болох “Дэлхийн цом”, 2013 онд БНСУ-ын Инчеонд болох Азийн танхимын болон тулааны спортын их наадамд оролцуулах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж