Францад сэтгэцийн эмгэгтнүүдээс айх болжээ | News.MN

Францад сэтгэцийн эмгэгтнүүдээс айх болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Францад сэтгэцийн эмгэгтнүүдээс айх болжээ

Франц улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг албадан эмчлэх тухай хуулийн заалтуудаа эргэн харах асуудлыг өргөнөөр хэлэлцэж эхэлжээ. Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Парижийн Лионы галт тэргэний буудалд нэгэн сэтгэцийн эмгэгтэй залуу галт тэрэгний зам руу ахимаг насны нэгэн эрэгтэйг галт тэрэг дөхөж ирэх үеэр түлхэн унагаж амийг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбоотой юм. Цагдаагийнхан түүнийг баривчалсны дараа мэдэүүлэг авахад гэмт этгээд “Тэр намайг харж байгаа нь таалагдаагүй” гэж хариулсан гэнэ. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь ийм хэрэг он гарсаар тус улсад дөрвөн ч удаа болсон баримт юм. Иймд олон нийтийн амгалан тайван байдлыг сахих үүднээс хуулиндаа өөрчлөлт оруулж орчин тойрныхондоо хөнөөлтэй нь тогтоогдсон сэтгэцийн эмгэгтэй хүний үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг эмчилж байгаа эмнэлэгт нь ногдуулах хүртэл хатуу зохицуулалт хийхээр санал оруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Франц улсад хүн амын 1 хувь буюу 600 мянган хүн сэтгэцийн эмгэг буюу шизофренитай гэсэн тооцоо гарчээ. Энэ нь нийгэмд аюул тарьж байна гэж зарим олон нийтийн төлөөлөл мэдэгдэн арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм байна. Дээр гарсан хэрэгтэй холбогдуулан хийсэн байцаалтын явцад хэрэг үйлдэгчийн эхийн хэлсэн мэдүүлэг хүмүүсийн анхаарлыг мөн татсан байна. Тэр эмэгтэй хэлэхдээ “ Хүү маань бие нь муудаж юу ч хийж болзошгүй болсныг нь би цагдаагийнхан болон эмнэлгийнхэнд хэлсэн. Гэвч энэ талаар хэн ч санаа тавихгүй байсан “ гэжээ. Францын одоогийн хуулиар бол сэтгцийн эмгэгтэй хүнийг 2-хон тохиолдолд албадан тусгаарладаг юм байна. Нэг бол гэр бүлийнхний хүсэлтээр эсвэл хөндлөнгийн хүн хоёр ч эмчийн магадлагаа гаргуулсан тохиолдолд сэтгэцийн эмгэгтэй хэн нэгнийг тусгаарлуулж болдог ажээ. Гэтэл энэ хүнд суртлаас болж өөрсдийгөө аюул занал доор байлгах хүсэлгүй гэдгээ Парижийн иргэд олноор илэрхийлэх болсон нь хуулийн өөрчлөлт оруулахад хүргэж байгаа гэнэ.
М.Наст
Эх сурвалж BBC

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

name 2010-04-09 202.170.69.70

manaihan yamar tooh bish
ene tomchuud
mungu idej hevthees uur yum medku shd

Avatar

thh 2010-04-09 182.160.53.132

xaxaongold bol 90

Avatar

Зочин 2010-04-09 123.120.71.97

hehe mongold bol barag 90 ni setgetsiin uvchtei ilii balai ni medegdehgui gemgui hun zodoj nudej aldag doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж