Гүржийн түүхийг Холливудын одод

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Гүржийн түүхийг Холливудын одод

“Наймдугаар сарын таван өдөр” хэмээх нэгэн шинэ кино дэлгэцэнд гарлаа. Холливудын найруулагч Ренни Харлины энэхүү шинэ бүтээл 2008 онд Орос, Гүржийн хооронд болсон мөргөлдөөний тухай юм. Гол дүр болох Гүржийн Ерөнхийлөгч Сакашвилийн дүрд жүжигчин Энди Гарсия тоглосон байна. “Энэ бол дайныг эсэргүүцсэн кино” хэмээн тэрбээр киноны нээлт дээр хэлжээ. Гарсия “Загалмайлсан эцэг” киноныхоо дүрээр Оскарт нэр дэвшиж байсан юм.


Америкийн нэгэн сэтгүүлч тэртээх мөргөлдөөний өдрүүдэд юу болж өнгөрснийг үнэн зөвөөр нь мэдээлэхээр баримт цуглуулан, түүхэн үйл явдлын халуун мөрөөр мөшгиж байгаа тухай уг кино өгүүлэх аж. Найруулагч Харлин адал явдалт бүтээлүүдээрээ алдартай билээ. “Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн жижигхэн улсын тухай киног бид хийлээ” гэж тэрбээр мэдэгдэв. “Наймдугаар сарын таван өдөр” кино 12 сая ам.доллараар бүтжээ. Шарон Стоун кинонд тоглоогүй ч нээлтийн ёслолд ирж, мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хэдэн зуун хүмүүсийн ар гэрт туслах буяны ажиллагаанд оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж