“Тамирчны хөтөлбөр” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

“Тамирчны хөтөлбөр” эхэллээ

Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, МҮОХ хамтран “Лондон-2012” олимпийн наадамд зориулсан “Тамирчны хөтөлбөр” хэрэгжүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Хөтөлбөрт зургаан спортын төрлийн 11 тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимпийн наадам хүртэл тусгай тэтгэлэг хүртэх юм. МҮОХ “Тамирчны хөтөлбөр”-ийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Бээжингийн олимпийн наадамд найман тамирчин хамрагдсан. Эдгээр тамирчин бүгд эрхээ авснаар барахгүй Э.Бадар-Ууган алт, О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн билээ. ОУОХ үүнийг хамгийн сайн хэрэгжсэн хөтөлбөрийн нэгээр тодруулж байв. Уг арга хэмжээнд хамрагдсан тамирчин, холбоодын удирдлага, шигшээ багийн дасгалжуулагч тэтгэлгийн дээжээс хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж