“Номин талст” хамтлагийн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. 2008 оноос хойш тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гараагүй “Номин талст” хамтлаг ирэх жил 15 насны ойтойгоо золгох юм. Тиймээс хамтлагийн дуучин Хаянаа төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх талаар төсөл бичиж байгаа бөгөөд ирэх жил тус хамтлагийнхан долдугаар сард, арваннэгдүгээр сард хоёр ч удаа тоглолт хийж магадгүй гэнэ. Ирэх онд “Номин талст” бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн тайзнаа гарах сайхан мэдээг дуулгахад таатай байна.
М.Дөл