Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Эрчүүд ба нууц амраг

Эрчүүд яагаад биеэ үнэлэгчтэй унтаж гэр бүлээ эрсдэлд оруулдгийг сэтгэл зүйчид ингэж тайлбарлажээ. Ийм зүйл сайхан эхнэр, гэр бүлтэй, юугаар ч дутахгүй амьдралтай эрчүүдэд ч тохиолддог. Гэвч эрчүүдийн зуурдын жаргал амсахын тулд бүх амьдралаараа дэнчин тавьдаг нь ямар учиртай вэ? Сэтгэл зүйчид үүнийг биологитой холбон тайлбарлаж байгаа бөгөөд тестерон багагүй үүрэг гүйцэтгэдэг байна.

Өөр мэдрэмж хайгчид дур тачаалд тэгтлээ автдаггүй бөгөөд эрсдэлийг хайхардаггүй.  Хэрэв та дээд зиндааны, нүүрэмгий, санасандаа хүрэхийн тулд юунаас ч буцдаггүй хүмүүстэй харилцаж буй бол тэд эрсдэлээс айдаггүй хүмүүс. Гэвч эрсдэл тэднийг тойрон гарахгүй. Тэд өөрсдөдөө зөвхөн зугаагаа гаргахын тулд ингэж байна гэж итгүүлэхийг хичээдэг боловч даамжраад ирэхээрээ хяналтаас нь гардаг.

Ийм эрчүүдийн хувьд дүрэм журмыг зөрчих нь жинхэнэ сэтгэл хөдөлгөм зүйл юм.
Энэ бүхний цаана гормоны асуудал нуугдаж байдаг. Тестероны хэмжээ их байх нь сексийн дур хүсэл, эрсдэлээс үл айх түрэмгий занг асаадаг. Тэдгээр эрчүүдийн хувьд ялалт байгуулах нь хамгийн чухал.  Амжилт тэдний тестероны хэмжээг улам нэмэгдүүлж, уналт тэр амин чухал гормоныг нь үгүй хийдэг аж. Ийм зүйл шатар болон бусад спортын тамирчдад олонтаа тохиолддог. Өөрийгөө хүчтэй гэдгээ мэдэрсэн эрчүүд мэдэрч таньж үзээгүй зүйлээ үзээд алдах туйлын хүсэлд автдаг. Билл Клинтон шуугиан тарьсан нууц амрагийн явдлынхаа талаар “Би хүний хийдгийг л хийсэн” гэж ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж