
Уул уурхайн “Оюу Толгой” ХХК-ийн санхүүжилтээр суралцсан оюутнуудын эхний хэсэг үйлдвэрлэлийн дадлагаа эхлэхээр болжээ. Эдгээр оюутнууд нь Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх 36 тэрбум төгрөгийн өртөгтэй хөтөлбөрт хамрагдсан аж. 700 гаруй суралцагч өөрсдийн мэргэшиж буй чиглэлээр ажлын байран дахь дадлагаа эхлүүлсний дийлэнх хувь нь энэ оны гуравдугаар сард “Оюу Толгой” ХХК-ийн хамтран зохион байгуулсан Монголын ажил олгогчдын чуулга уулзалтын үеэр дадлага хийх компаниудаа сонгосон байна. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг БСШУЯ, НХХЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Суралцагчид өөрийн болон ойролцоо аймаг суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаны дараа сонгосон чиглэлээрээ ажлын байран дахь дадлагаа хийх боломжтой юм байна.
С.Отгон