Айлын амбаар шатаж нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.05-нд нийтлэгдсэн

Айлын амбаар шатаж нэг хүн нас баржээ

Нийслэлийн онцгой байдлын газрын 105 дугаарт өнгөрсөн шөнө арван дуудлага ирсэн байна. Үүнээс галын дуудлага дөрөв байсан бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Алтайн гудамжинд айлын амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу аврагчид яаралтай очиж, галыг унтраасан ч амбаарт нэг хүн шатаж нас баржээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байгаа юм байна. Мөн 105-д дуудлага ирсний дагуу  Морингийн даваа Туул голын эрэгт хүний цогцос байсныг олж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Одоогоор Нийслэлийн онцгой байдлын газрын 105 дугаарт дуудлага ирээгүй нийслэл хот тайван байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж