103 ачаалал ихтэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.05-нд нийтлэгдсэн

103 ачаалал ихтэй ажиллаж байна

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөө 09.00 цагаас хойш одоогийн байдлаар 100 гаруй дуудлага иржээ. Дуудлагын дийлэнхийг даралт, зүрх судас, төрөх, осол гэмтэл болон анхан шатны тусламжийн дуудлагууд эзэлж байна. Харин өчигдөр 400-500 дуудлага хүлээн авч, ачаалал ихтэй ажиллажээ. Хэдийгээр амралтын өдөр боловч Яаралтай түргэн тусламжийн 103 төв ачаалалтай ажиллаж байна.

Дашрамд дурдахад, 103 хүүхдийн дуудлага авдаггүй, зөвхөн 16-гаас дээш насныхны дуудлагыг хүлээн авдаг гэнэ. Тиймээс хүүхэд тань өвдөж, дуудлага өгөх, эсвэл зөвлөгөө авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу.

Баянгол дүүрэг – 11 361302
Сүхбаатар дүүрэг – 11 350811
Чингэлтэй дүүрэг – 7011 0715
Сонгинохайрхан дүүрэг – 5099 9810
Баянзүрх дүүрэг – 7015 0064, 7015 0052
Хан-Уул дүүрэг – 11 341003, 11 37924
7

Г.Даша    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж