АНУ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгост ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгост ажиллав

АНУ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгосын урилгаар тавдугаар сарын 17-ны өдөр гурав хоногийн хугацаатай тус улсад айлчилж, хүний эрх, хүнсний хомсдол зэрэг асуудлаар хэлэлцээд эх орондоо эргэн иржээ. АНУ-ын тусгай төлөөлөгчийн айлчлалын гол зорилго нь Умард Солонгост нүүрлээд буй хүнсний хомсдолд бодит үнэлгээ хийх явдал байсан бөгөөд хоёр дахь дэд сэдэв нь тус улсад сүүлийн үед хүрээгээ тэлж буй хүний наймаатай холбоотой асуудал байсан аж. Харин Умардын төлөөлөгчид хүний эрхийн асуудлаар АНУ-ын тусгай төлөөлөгчтэй хэлэлцэхдээ тун эерэг хандлагатай байсан нь хоёр орны харилцаанд чухал ахиц үзүүлэх алхам боллоо гэж АНУ-ын тусгай төлөөлөгч тэмдэглэсэн байна.

Сүүлийн үед Өмнөд Солонгос улс тодорхой нөхцөлгүйгээр Умардад хүнсний тусламж үзүүлэхээс татгалзана гэсэн байр суурьтай байгаа бол бусад улс гүрнүүд хүний амь эрсдэлд орсон үед улс төржих хэрэггүй гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар АНУ Умардад тусламж үзүүлж эхлээгүй байна. Хэрэв тусламжийн цувааг илгээх тухай тохиролцсон бол хүргэлт, түгээлтийн товыг хэлэлцэж, танилцуулах ёстой юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж