
Биотехнологийн эрдэмтэд интернэтээр танилцаж байгаа хүмүүст шинжлэх ухааны үндэстэй бодит үйлчилгээ хэрэгтэй гэж үзжээ.
ДНХ-н шинжилгээ өгөхөд 199 ам доллар бөгөөд хайж байсан насан туршийн ханиа олж авахад энэ мөнгө боломжийн гэж танилцах сайтыг үндэслэгчид үзэж байгаа юм. Биотехнологийн тэдгээр эрдэмтэд хоорондоо таарч тохирох хэдэн зуун хосыг ДНХ-н бүтцээр нь алгоритмын аргаар тооцоолон гаргажээ. ДНХ-н шинжилгээг танилцах сайтын гишүүдийн шүлсний дээжээс авдаг бөгөөд энэ нь тэдний ID болдог байна.
Генийн хувьд таарч тохирох хүмүүс гэр бүл зохиосон тохиолдолд маш сайн хос болдог аж.
Н.ЭНХ