“Алтан Ураг” хамтлагийн тоглолт хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Алтан Ураг” хамтлагийн тоглолт хойшилжээ

Фолк рок урсгалаар уран бүтээлээ
туурвидаг “Алтан Ураг” хамтлагийнхан энэ сарын 10-нд Соёлын төв өргөөнд
хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч хойшилжээ.
Яагаад тоглолт хойшилсон талаар хамтлагийн ахлагч Ц.Гангаагаас
тодруулахад “Манай тоглолтыг “UP Music” продакшн зохион байгуулж байгаа.
Тэгсэн харин зохион байгуулалтын маань зарим нэг зүйл нь хугацаандаа
амжихгүй болоод хойшилсон. Ямар ч байсан тоглолтоо хийнэ. Харин яг
хэдийд хийхээ л шийдээгүй байна” хэмээн тайлбарлалаа. Тус хамтлагийн
тоглолтыг хүлээж байсан фэнүүдэд нь дуулгахад “Алтан Ураг”-ийнхан ирэх
лхагва гаригт /06.08/ “C1” телевизийн “Их завсарлага”-т оролцож амьд шоу
тоглолтыг хийх юм байна. Энэ тоглолт нь тэдний DVD-ний бичлэг болох аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж