Хакерууд дахин “Sony”-гийн сүлжээнд халдав

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хакерууд дахин “Sony”-гийн сүлжээнд халдав

“Sony”
компанийн сүлжээнд нэвтэрч, нэг сая гаруй хэрэглэгчийн нууц үгийг
ашиглан е-мэйл болон бусад хувийн мэдээллийг хулгайлснаа нэгэн хакер
бүлэг мэдэгдсэн байна. “Lulz Security”-ийн мэдэгдсэнээр хакерууд
“SonyPictures.com”-ын сервер рүү халдсан ажээ.  Өнгөрсөн дөрөвдүгээр
сард хакерууд “Sony”-гийн “PlayStation” сүлжээнд нэвтэрч 77 сая
хэрэглэгчийн хувийн мэдээллийн санд нэвтэрсэн юм.  Уг халдлага нь
интернэтийн түүхэн дэх хамгийн ноцтой гэмт хэрэгт тооцогдож байна. Дээрх
халдлагын дараа “Sony” “PlayStation” сүлжээгээ сар гаруй хаахад хүрсэн
юм. Хакеруудын халдлага тус компанид 170 сая ам.долларын хохирол
учруулсан байна. Сүүлийн халдлага “Sony” АНУ, болон Европт PlayStation
сүлжээг дахин нэвтрүүлэх болсноо мэдэгдсэнээс хойш  ердөө 24 цагийн
дараа гарсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж