Нийслэлийн хэмжээнд гурван иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд гурван иргэн нас баржээ

Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 658 мэдээлэл хүлээн авч шалгажээ. Түүнээс гэмт  хэргийн шинжтэй 42 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 205 хүн эрүүлжүүлэгдлээ.
  Нийслэлд гурван хүн амь насаа алджээ. Баянгол дүүргийн нэгдсэн  III эмнэлэг рүү ирж явсан 20 настай Г гэдэг залуу нас баржээ. Тэрбээр нэг сарын өмнө  I эмнэлэгт зүрхний  хавхлага солиулах хагалгаанд ороод гэрээр эмчилгээ хийлгэж  байгаад бие нь муудсан гэнэ.
Баянзүрх дүүргийн иргэн Э ил харагдах шарх соривгүй нас барсан аж. Хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага иржээ. Хэргийн газар цагдаагийнхан очиход Г /эр.32/ согтуурсан үедээ дөрвөн давхарын тагтнаас үсэрч гэмтэн, Гэмтэлийн эмнэлэгт ирээд нас баржээ.
Х.Хангал  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж