
Энэхүү шагналыг 2011 оны гуравдугаар сарын 02-нд Лондон хотноо болох “Уул уурхай, эрчим хүчний сайд нарын олон улсын зөвлөлгөөн”-ий үеэр тус үйлдвэрийн төлөөлөгчдөд гардуулах аж.
Мөн оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагын удирдлагыг “ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЭЙ”-гээс шилдэг менежерээр шалгаруулдаг. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг “2010 оны шилдэг менежер”-ийн шагналыг тус байгууллагаас мөн хүртэхээр болж байгаа юм байна. Дээрх шагналыг гардан авахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгчид Лондонг зорьжээ.