
Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Кавая Такуятай хийсэн уулзалтаар эхэлсэн энэхүү арга хэмжээ Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга, дэд сайд Лю Зэй нарын албаны хүмүүстэй хийсэн уулзалтаар үргэлжиллээ.
МАН-ын дарга С.Батболд дараа нь Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн товчооны гишүүн, Төрийн Дум дахь бүлгийн 1-р орлогч дарга В.А.Пехтин, Төрийн Думын гишүүн, Төрийн Дум дахь Орос, Монголын бүлгийн зохицуулагч В.Г.Малеев нартай уулзлаа. Мөн Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн найрамдлын бүлгийн дэд дарга Үте Кумф, Германы Социал демократ намын Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Франц Даннер нарыг хүлээн авч уулзлаа.
Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын намын 90 жилийн ойн арга хэмжээнд эдгээр улс орон, улс төрийн хүчний төлөөллөөс гадна БНСУ, Энэтхэг, Их Британи болон Европийн Холбооноос төлөөлөгчид ирсэн байна.