
“Toyota” үйлдвэрийн Америк дахь борлуулалтын салбараас гаргасан мэдэгдэлд, Америкаас "Prius" маркийн 52 мянган машиныг татан авах төлөвлөгөө нь тус компанийн дэлхийн нийтэд худалдан түгээсэн “Prius” маркийн нийт 106 мянган авто машин татан авах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Эдгээр машины рулийг дахин бүтэн эргүүлээд ирэхээр хөдөлгөх хүчний угсралт суларсны улмаас жолооны рулийг нь зүүн тийш эргүүлэхэд хөшүүн болж байгаа учраас ийм шийдвэр гаргалаа гэжээ. Тус маркийн авто машиныг Монголын хэрэглэгчид ч мөн хөлөглөх дуртай. Шатахуунаас гадна, цахилгаанаар явдаг нь хэрэглэгчдийн таалалд нийцдэг юм. Гэхдээ дээрх онуудад үйлдвэрлэгдсэн машины жолооч нар ч дээрх мэдээлэлд анхаарал хандуулахад илүүдэхгүй биз ээ.