
Асар хүчтэй хар салхи АНУ-ын Массачусетс мужийг дайран өнгөрч, дөрвөн хүний амийг авч одлоо. Хар салхи байшин барилгыг эвдлэн сүйтгэж, байшингийн дээврийг хуулж, модыг үндсээр нь булгалан 24 хотод их хэмжээний эвдрэл сүйрэл авчирсан байна. Тэр дундаа Спрингфельд хотод хамгийн их эвдрэл сүйрэл авчирч, гэмтэж бэртсэн хүний тоо 30 гарчээ. Массачусетс мужид онц байдал зарлаж, аврах ажилтнуудыг дайчилж байна. Тус мужид хар салхи гарах нь маш ховор боловч энэ удаагийн байгалийн гамшиг урьд хожид байгаагүй их хохирол учруулсан талаар мужийнхан ярьжээ. Хар салхи 90 миль хүртэлх нутгийг дайран өнгөрсөн байна. Мужийн захирагчийн мэдэгдсэнээр мужид гэрэл цахилгаан тасарч, 48 мянган хүн орон гэргүй болжээ.
Н.Энх