
Ерөнхийлөгч Али Абдалла Салехын Засгийн газрын аюулгүйн хүчнийхэн босогчид руу гал нээсэн байна. Йемений төрийг 33 жил удирдсан Ерөнхийлөгч Али Абдалла Салех албан тушаалаасаа огцрохоос татгалзсанаас тус улсад өнгөрсөн хоёрдугаар сараас эсэргүүцлийн хөдөлгөөн гарч, босогчид болон Засгийн газрын цэргийнхний хоорондох мөргөлдөөнд хэдэн зуун энгийн номхон иргэд амиа алдсан байна.
Н.Энх