“Sagem”-ын Android OS-той “Puma” гар утас 2011 онд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Sagem”-ын Android OS-той “Puma” гар утас 2011 онд гаргана

Францын “Sagem” компани болон Германы спорт хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч “Puma” компани хамтран анхны гар утсаа саяхан зах зээлд нэвтрүүлсэн билээ. Харин өдгөө дээрх хоёр компани дахин гар утасны салбарт хамтрахаар шийдэж, Puma Phone 2-ыг гаргахаар болжээ. Шинэ загварын Puma Phone нь “Google” компаниас гаргасан Android үйлдлийн системтэй байх ба өдгөө 400 еврогоор худалдаалагдаж буй Puma Phone-өөс давуу үзүүлэлттэй, үнийн хувьд ч уян хатан байх гэнэ. 2011 онд худалдаанд гарах уг гар утасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Дашрамд сонирхуулахад, анхны Puma Phone нь 105х56х13 мм хэмжээтэй, 115 гр жинтэй, 2.8 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй ганцхан хар өнгөний сонголттой юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж