
Канадын Онтариогоос гаралтай Триано “Рэпторс”-ыг гурван улирлын турш удирдахдаа 87-142 гэсэн амжилт үзүүлсэн. Ерөнхий дасгалжуулагчийн албанд томилогдохоосоо өмнө гурван дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байсан билээ. Улмаар 2008 онд Сэм Митчеллийг халагдсаны дараа түүнийг орыг залгасан. Түүнээс жилийн дараа буюу 2009 онд гурван жилийн гэрээ үзэглэсэн юм.
Багийн ирээдүйн талаар Коланжело, Триано нар ярилцсаны дүнд багийн өөрчлөлт, шинэчлэлийг удирдах албанаас эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлсэн хэмээн хэвлэлийн хурлын үеэр багийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Довтолгоондоо асуудал багатай багийг хамгаалалтдаа сайн эрхэм удирдах магадлалтай. Гэхдээ “Рэпторс” хэн нэгнийг онцлоогүй байна.
“Торонто Рэпторс” энэ улиралд 22-60 гэсэн амжилт үзүүлж, Атлантик дивизионы сүүл мушгисан. Триано халагдсан ч туслах дасгалжуулагч Пи.Жэй. Карлесимог явуулах санаа удидлагуудад байхгүй байгаа гэнэ.