
MEDIAS N-04C маркийн энэ смартфон нь ердөө 7,7мм зузаантай байх юм. Энэ смартфон нь 4 инчийн мэдрэмтгий дэлгэц, ТV оролт, 5,1мега пиксель камер болон 800 мега герцийн давтамжтай процессортой аж.
Apple iPhone хамгийн нимгэн смартфонд удаан хугацаагаар тооцогдож байсан бол LG Optimus Black /9,2 мм/ дараа нь хамгийн нимгэн смартфон болсон. Харин Samsung Galaxy S II /8,5мм/ хэсэг хугацаанд хамгийн нимгэнд тооцогдож байсан юм. Ямар смартфон MEDIAS N-04C загварын дараа хамгийн нимгэнд тооцогдох бол?
Н.Тунгалаг