Бүгд найрамдахчууд өр нэмэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Бүгд найрамдахчууд өр нэмэхийг эсэргүүцэв

АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдахчууд тус улсын гадаад өрийн лимитийг нэмэгдүүлэх  хуулийн төслийг хүлээж авсангүй.  Уг хууль батлагдвал Засгийн газрын зардлыг бууруулна гэж ажиглагчид үзэж байсан юм. Конгрессын танхимын 318 гишүүдийн 97 нь уг хуулийн  төслийг эсэргүүцжээ. Бүгд найрамдахчууд өрийг нэмэгдүүлэхийн оронд төсвийн зардлыг танахыг шаардсан байна. АНУ-ын Сангийн яам Конгресс ирэх наймдугаар сараас өмнө зээл авах  зөвшөөрөл олгохгүй бол гадаад өрийг төлөх чадваргүй болно гэж мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч  Барак Обамаг дэмжигч  зарим ардчилагчид мөн уг хуулийн төслийг эсэргүүцсэн байна. Бүгд найрамдахчууд уг саналыг оруулсан боловч өөрсдөө эсэргүүцэж  байгаа нь тэдний заль мэх гэж Ардчилсан намын лидерүүд үзэж буй ажээ.  АНУ-ын гадаад өрийн хэмжээ 14.3 их наяд ам.долларт хүрч, төсвийн алдагдал 1.5 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Төсвийн алдагдлыг бууруулах эрчимтэй арга хэмжээ авах нь зүйтэйг хоёр намын лидерүүд  хүлээн зөвшөөрч буй авч  Бүгд найрамдахчууд татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, ардчилагчид нийгмийн хөтөлбөрт зарцуулж буй зардлыг бууруулахыг шаардаж буй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж