
Дэлхийн кино урлагийн хамгийн том шагнал хэмээн тооцогддог Оскарын шагналын 2010 оны эздийг тодруулжээ. Америкийн кино Академийн 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны од болон гялалзсан уран бүтээлчдийн дотор “ King`s speech” киноны” багийнхан” илүү олон багтсан байна. Энэ оны шилдэг киногоор шалгарсан тус бүтээл Оскарын шагналт болоод зогссонгүй энэ киноны найруулагч Том Хупер болон зохиолгы бичсэн Дэвид Сайдлер нар ч мөн Оскарын алтан баримал хүртлээ. Зургадугаар Георг хаан өөрийн ээрч ярьдаг согогтойгоо хэрхэн тэмцэж байсныг харуулсан гайхалтай дүрийг энэ кинонд бүтээсэн Английн жүжигчин Колин Фирт шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан байна. Тэрээр шагнал гардах үедээ “ Миний амжилтын зам одоо л нэг өндөр авч байна” гэж хошигножээ. Одоогоор “ King`s speech” кино 230 гаран сая ам.долларын ашиг олоод байгаа бөгөөд Оскараас гадна Британийн кино академийн шагнал зэрэг хэд хэдэн шагналыг аваад байгаа юм байна.
Харин энэ удаагийн эмэгтэй гол дүрийн Оскарын шагналыг “Оддын дайн” зэрэг киногоор олны танил нэгэнт болж амжсан Натали Портмэн авсан байна. Түүний бүтээсэн дүр нь уран бүтээлийн хэрцгий ертөнц дэх бүжигчин бүсгүйн амжилтын төлөөх тэмцлийг харуулдаг бөгөөд хурц дүрслэл бүхий “Хар хун” хэмээх энэ кино багагүй шуугиан дэгдээгээд байсан билээ. Натали Портмэнийг шагналаа авахаар гарч ирэх үеэр алдарт хөгжмийн зохиолч Петр Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжгийн сүрлэг аялгуу эгшиглэсэн нь энэхүү киноны гол санааг хэн бүхэнд сануулж байжээ.
М.Наст