
Сидзуокийн Их Сургуулийн эрдэмтэн Сохэй Ито хэлэхдээ түүний удирдлагад ажилласан эрдэмтэд дэлхийд анх удаа сахарозын ислэгийн гурван хэмжээст бүтцийг тодорхойлсон гэжээ. Энэ ислэг нь өтгөн цавуу шиг бодисыг үүсгэн шүдний паалан болон хатуу эд эсийг аажмаар гэмтээн өвчлүүлдэг аж.
Ислэгийн бүтцийн эсрэг эмийг гарган авч шүд хорхойтохоос урьдчилан сэргийлж болох энэ нээлтийг хийсэндээ эрдэмтэд баяртай байна.
Н.Тунгалаг