
“Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч До.Чулуунбаатарыг өмч хувьчлалын хэргээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр цагдан хорьсон юм. Түүний цагдан хорих хугацааг нэг сараар сунгасныг өмгөөлөгч нь эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид хандсан ч До.Чулуунбаатарыг батлан даалтад гаргах боломжгүй гэж үзсэн байна. До.Чулуунбаатарыг 2008 онд бусадтай бүлэглэн "Улаанбаатар таймс" сонин НӨҮГ-ын менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчилж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. Түүний биеийн байдал тааруу хэвээр байгаа гэнэ.
С.Отгон