Анодын удирдлагуудыг батлан даалтад гаргасныг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Анодын удирдлагуудыг батлан даалтад гаргасныг эсэргүүцжээ

Банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан  “Анод” банкны ТУЗ-ын дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг өнөөдөр батлан даалтад гаргасан. Тэднийг батлан даалтад гаргасныг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч н.Баатарт  өнөөдөр хандсан байна.  Өөрөөр хэлбэл, нийслэлийн Прокурорын газраас  хэрэгт холбогдогч нарыг цагдан хорих хугацааг сунгах хүсэлтээ дахин өгсөн ба тэднийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзжээ. Анод банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалт дууссан ч прокурорын хяналтад байх хугацаа нь мөн мөрдөн байцаалтын шатанд ордог юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж