
Цагаан зээр нь Хятадын төрийн хамгаалалтын хоёрдугаар зэрэглэлд багтдаг ажээ. Манжуурын Хяналт шалгалтын газрынхан 10 гаруй км газарт зээрийн сүргийг даган тандалт хийсэн байна. Тандалтын явцад зээрийн хорогдол гараагүй, гэмтсэн зээр байгаагүй бөгөөд малын ямар нэгэн халдварт өвчний шинж илрээгүй гэж тэд төвдөө мэдээлжээ.
Д.ОЮУН