Цагдаагийн ар гэрийнхэн УИХ-ын гишүүдэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн УИХ-ын гишүүдэд ханджээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэмтэж бэртсэн цагдаа нарын эрх ашгийг хамгаалах цагдаагийн ар гэрийнхний холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос өмнө нь  нийслэлийн Прокурорын газар, УЕП-ын газарт хандан гурван удаа, харин иргэдийн зүгээс хоёр удаа хүсэлт хүргүүлсэн ч нааштай хариу ирүүлээгүй учир УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийг долдугаар сарын 1-ний үйлмээний үеэр гэмтсэн цагдаа нарын асуудлыг анхааралдаа авахыг хүсчээ. Уг хүсэлтэд үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаа нарын эмчилгээний зардлыг олгох, үймээн самууныг зохион байгуулж, өдөөн турхирсан хүмүүсийн хэргийг сэргээн шалгах тухай багтаж байгаа аж. Мөн өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон цагдаагийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 211-дүгээр зүйл заалтыг үндэслэн сэргээн шалгаж эхэлсэн нь хууль зөрчсөн гэж тэд үзэж байна. Тэд мөн үймээн самууныг зохион  байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн О.Магнай, Ж.Батзандан нарт хариуцлага тооцохгүй байгааг эсэргүүцэж буйгаа дуулгасан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж