Гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ

Нийслэлийн Баянгол  дүүргийн 16 дугаар хороо Туулын нэгдүгээр гудамжинд гал гарч хоёр эмэгтэй амь насаа алдсан хэрэг өчигдөр өглөө гарчээ. Түлэгдэж, угаартан амь насаа  алдсан 30 настай эмэгтэй Н, 21 настай эмэгтэй  У нар нэг албан газар ажилладаг бөгөөд архи  уусан  нь шинжилгээгээр тогтоогджээ. Дөрвөн ханатай гэр юунаас болж шатсан нь одоогоор тодорхойгүй байна. Аврах, гал унтраах 18 дугаар ангийнхан хэргийн газар шуурхай очсон боловч мэдээлэл хожимдож өгсөн учир хоёр эмэгтэйн амийг аврах боломжгүй байсан аж. Хэргийг  Баянгол дүүргийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж