Дуучин А.Долгор Берлинд тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Дуучин А.Долгор Берлинд тоглолтоо хийнэ

Ардын жүжигчин, дуучин А.Долгор ирэх сарын 4-нд Германы нийслэл Берлин хотын “Зураг” галерейд “Сэтгэлд мөнхөрсөн ээжий” бие даасан тоглолтоо толиулахаар болжээ.

Тэрбээр энэ удаад тус галерейн “Монгол аян-3” хөтөлбөрийн хүрээнд Германд ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ бие даасан тоглолтоо хүргэх аж. Өнгөрсөн жил Берлинд байгуулагдсан гадаад дахь Монгол уран бүтээлчдийн анхны хувийн үзэсгэлэн болох “Зураг” галерей нь уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргахын хажуугаар урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Эл ажлын хүрээнд болох Ардын жүжигчин, дуучин А.Долгорын тоглолтын тасалбарын үнэ 20 евро юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж