
“Рокетс”-ийн удирдлага МакХейлийг багийнх нь залуу тоглогчдыг зааж чиглүүлэх ажлыг сайн хийнэ гэж үзэж байгаа юм. Мөн түүнийг тоглогч ахуйн бахдам амжилтаа, дасгалжуулагчийн хувиар давтах хүсэлтэй байгаа гэж найдаж байгаа нь гарцаагүй.
NBA-ын хошой аваргууд МакХейлтэй дасгалжуулалтын багийн бүрэлдэхүүний талаар сайтар тохиролцсон бөгөөд алдарт тоглогчийн дор “Рокетс” багийн хөгжлийн лигийн багийн дасгалжуулагч Крис Финч багтахаар болжээ. “Мемфис Гриззлис”-ийн туслах дасгалжуулагч Дэйв Хоергэр түүнтэй хүчтэй өрсөлдөж байсан гэж эх сурвалж мэдээлжээ.
МакХейл сүүлийн хоёр жил алдарт TNT сувгийн аналистаар ажиллаж байсан. Түүнээс өмнө “Миннесота Тимбервулвэс” багийн ерөнхий менежерийн алба хашиж байсан юм.