АН засгийн газарт хангалтгүй дүн тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

АН засгийн газарт хангалтгүй дүн тавилаа

УИХ дахь АН-ын бүлгийн хурал­даан өчигдөр болж, хуралдааны дараа бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийв. Энэ өдрийн Ардчилсан намын хуралдаанаар Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтэд гишүүд дүг­нэлт гаргажээ. Бүлгийн гишүүд хэлэл­цээд, Засгийн газар хийхээр амлаад байсан бүтээн байгуулалтын ажил, хот байгуулалтын ажил, үйлдвэр­жүү­­лэх бодлого зэрэг ажлын эхлэл тавигдаагүй нь хангалтгүй гэсэн дүнг  тавихад хүргэжээ. Засгийн газрын хийх ёстой хэрнээ хийж эхлээгүй байгаа ажлын эхэнд Сайншандад аж үйл­двэрийн цогцолбор байгуулах, “Шинэ бүтээн байгуулалт”-ын ажил эхлээгүй байгаа нь муу дүн авахад ихээхэн нөлөөл­жээ. Эдгээр ажлуудыг Засгийн газар яа­рал­тай хийж эхлэх хэрэгтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзжээ. Бүлгийн хуралдааны дараагийн асуудал бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бай­сан бөгөөд олонхын саналаар цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр­­лэжээ. 

Харин төрөөс хилийн боом­тын талаар баримтлах бодлогын та­лаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн долоо хоногт ажилласан ч дахин долоо хоног сунган ажиллаад ирэх даваа гаригт намын бүлгийн хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн танилцуулахаар болжээ. Ги­шүүд хилийн боомтын удирдлагыг өөрчилж нэгдсэн нэг тогтолцоотой болгох хэрэгтэй гэж үзжээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хийлийн боом­туудад мэргэжлийн хяналтын алба, гааль, хил хамгаалах зэрэг дотроо тус тусдаа нэгдмэл бус хэв шинжтэй үйл ажиллагаа явуулдаг тогтолцоотой хэмээн бүлгийн гишүүд шүүмжилсэн байна.  Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг шинээр томилох тухай асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцжээ. Бүлгийн цөөнгүй гишүүд тус газрын даргыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шинээр томилох хэрэгтэй гэж санал оруулсан аж.  Үүний дагуу Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд авлигатай тэм­цэх газрын даргыг шинээр томилох ту­хай асуудлыг оруулж хэлэлцүүлэх болжээ.

Нөгөөтэйгүүр ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухайд  Ардчилсан намын бү­лэг ямар байр суурь баримталж буй талаар Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс асуусан. Ажлын хэ­сэг өнгөрсөн долоо хоногт  нэлээд шахуу ажиллаж сонгуулийг шударга, булхай, луйваргүй зохион байгуулах чиглэлээр нэлээн олон саналыг ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж санал хураа­жээ. Ажлын хэсэг дутуу орхисон санал зэргийг нягтлан үзэх ёстой байгаа аж. “Сонгуулийн тогтолцоотой холбоотой 24:52 эсвэл 26:50 гэсэн хувилбараас алийг нь сонгохоо УИХ дахь Ардчил­сан намын бүлэг одоогоор ямар нэг шийдвэрт хүрээгүй байгаа. Харин эцсийн шийдвэр намын бүлэг болоод намын төвшинд гарсан байгаа” хэмээн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Ардчилсан намын бүлгийн хувьд эргэлзэх зүйл­гүй­гээр холимог тогтолцоо буюу 26:50 гэсэн пропорциональ тогтолцоотой байх нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзэж байгаа гэлээ.

Зохиогчийн эрх "Ардын эрх"

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж