Эмч нар суулт хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Эмч нар суулт хийхээр болжээ

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг эсэргүүцсэн эмч нар тэмцлээ суултаар үргэлжлүүлэх болжээ. Тэд өнөөдөр энэ талаараа МҮЭ-ийн холбооны байранд 11.00 цагаас болох Хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдэх гэнэ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг хэт улс төржсөн заалттай хэмээн эмч нар үзэж байгаа юм.

 Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудыг удирдах зөвлөлтэй болгож, тус зөвлөлийг салбарын сайд байгуулна гэсэн нь улс төрийн томилгоо болох үндэс болно гэж эмч нар үзэж байгаа ажээ. Ямартай ч энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр салбарын үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөл олон нийтэд зарлах юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж