Өвөрмонголчууд өнөөдөр жагссангүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Өвөрмонголчууд өнөөдөр жагссангүй

Байгаль орчинг сүйтгэж, малчдыг эрхийг ноцтой зөрчиж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэн Өвөрмонголчууд, үндэсний үзэлтэй бүлгэмийнхэн өчигдөр жагссан юм. Тэд өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа дахин жагсахаа мэдэгдэж байсан ч жагсаал болсонгүй. Ямар шалтгаанаар жагсаал зохион байгуулаагүй нь тодорхойгүй байна. Одоогоор Өвөрмонголд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа аж. Цагдаагийнхан жагсаалыг дарахын тулд малчдыг цагдан хорьсоор байгаа гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж