
Германы байгаль орчны сайд Роттгений ярьж буйгаар тус улс цөмийн долоон хуучин реакторыг хаах тухай хэлэлцэж эхэлсэн бөгөөд “Kruemmel” цөмийн станцыг дахин шинэчлэхгүй ажээ. Германд одоо ажиллаж буй зургаан цөмийн станцын ашиглалтын хугацаа 2021 он гэхэд дуусах бол гурван шинэ цөмийн станц нь 2022 он гэхэд хуучрах юм байна. Германы Канцлер Ангела Меркель "Бид хамгийн зөв замыг сонгосон авч шийдвэрлэх зүйл олон гарч ирж байна” гэжээ. Герман цөмийн станцаа хаах болсон ч цөмийн хаягдлын татвараа энэ жилээс 2.3 тэрбум еврогоор нэмэх болсон байна.
Эрх баригчдын энэ шийдвэрийг цөмийн үйлдвэрлэгчид эсэргүүцэн тус улсын үйлдвэрлэлд хохирол учруулна гэж үзэж байгаа юм.
Ийм шийдвэр гаргах хүртэл Герман эрчим хүчнийхээ 23 хувийг цөмийн үйлдвэрлэлээс гаргадаг байсан юм.
Н.Энх