Эшли Коул хүн бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Эшли Коул хүн бууджээ

Өчигдрөөс эхлэн “Челси”-гийн зүүн хамгаалагч Эшли Коул галт зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл Английн хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Үүнийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас баталсан байна.

Кобнам дахь “Челси”-гийн бэлтгэлийн талбайд “Цэнхрүүд” бэлтгэлээ хийж байх үеэр Эшли Коул дадлага хийж байсан оюутан буудаж, шархтуулжээ. Үүнийг гэнэтийн санаандгүй зүйл байв уу, эсвэл санаатай үйлдэл байсан уу гэдгийг цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа юм байна. Спортын шинжлэх ухаанаар суралцаж буй 21 настай залуу Том Кованыг Эшли Коул хийн буугаар буудаж, шархтуулсан аж. Мэдэгдэж байгаагаар Коул хувцас солих өрөөндөө хийн буу гаргаж ирэн бага зэрэг дүрсгүйтэж байжээ. Үүний дараа л 22 калибрын сум оюутан залууг оносон байна. Энэ сум нь Британийн хуулийн дагуу заавал бүртгүүлэх албагүй зэвсэг гэнэ. Коул өөрөө хэлэхдээ “Бүрэнхий болсон байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тиймээс санамсаргүй байдлаар ийм зүйл болчихлоо” гэж мэдүүлсэн байна. Хэрэг гарсны дараа Том Кованы аав Роналдтай “Челси”-гийн захирлууд гурван цаг гаруй уулзаж, ярилцсан байна. Мэдээж хэргийг нааштай шийдүүлэхэд уулзалтын зорилго байсан нь тодорхой. Коул хэрвээ ямар нэгэн хуулийн дагуу шийтгүүлэх болбол тоглох эрхээ ч хэсэг хугацаанд алдаж магадгүй. Энэ нь “Челси”-д ч хохиролтой, долоо хоногт 110 мянган фунтын цалин авдаг Коулд ч сайнгүй юм.

Жилд ойролцоогоор 5 сая 720 мянган фунтын цалинтай Коул энэ орлогоо хасуулж болзошгүй юм.

Б.Анхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж