Үс сайхан бол зүс сайхан

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Үс сайхан бол зүс сайхан

Үсээ гэмтээхгүй, зөв арчлахын тулд эхлээд тослог, хуурай, эмзэг, хэвийн  аль вэ гэдгийг мэдэх нь чухал юм.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог,  эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.

Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Эхлээд үсийг зөв угааж, хуйханд нь витамин, үзүүрт нь тэжээлийн тос түрхээд 15-20 минут иллэг хийх хэрэгтэй. Хагтсан, хугарсан салаалсан үсийг хамгийн гол нь цусны эргэлтээр дамжуулж эмчилдэг. Гэтэл хүмүүсийг хараад байхад тэжээлийн тосыг хуйханд нь түрхэж иллэг хийгээд байдаг. Энэ нь маш буруу. Үүний улмаас хуйхан дахь тосны суваг бөглөрдөг. Улмаар үс гэмтэж, хагтдаг. Унтахдаа үснийхээ үзүүрт бага зэрэг үсний сүүн шингэн түрхээд хонуулахад өглөө маш сайн тэжээл аваад л босоод ирдэг.

Үсээ хуурайшаад, хагтаад өнгө зүсгүй болсон тохиолдолд тэжээлийн тосон маск тавьж өгвөл илүү үр дүнтэй. Маскаа үсэндээ жигд түрхэж өгөөд 15 орчим минут массаж хийж өгнө. Хуйханд массажийг сайн хийж өгсөнөөр үсний уналт зогсож, үс тэжээллэг болно. Массажаа хийсэний дараа халуун ууранд буюу бигнүүр тавина. Дараа нь хүйтэн бигнүүрт арав орчим минут суугаад бүлээн усаар сайтар зайлж тосыг үснээс сайн арилгах хэрэгтэй. Мөн үсэнд тэжээлийн ампулыг тостойгоо хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Ингэснээр үс унах хугаралтыг зогсоож өгдөг.

Хүний идэж байгаа хоол хүнс ч гэсэн үсэнд маш их нөлөөлдөг. Ялангуяа өлөн дээрээ гаазтай ундаа уух үсэнд их муу. Витамин дутагдвал үс ургахгүй. Дээр нь хүн оройн 22.00-02.00 цагийн хооронд л маш сайн унтаж амарч чадах юм бол хүний бие организм, үсэнд ч мөн адил маш сайн амралт болдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж