Д.Сумъяабазар аварга ээжүүдийг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар аварга ээжүүдийг хүлээн авна

Монгол
Улсын аварга Д.Сумъяабазар өнөөдөр 17.00 цагт “Аса” циркт нийслэлийн
Сонгинохайрхан дүүрэгт амьдрах ахмад ээжүүдийг хүлээн авч уулзахаар
болжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод
гурван жил болж буй тэрбээр Эх үрсийн баярыг тохиолдуулан ээжүүдэд
хүндэтгэл үзүүлэхээр болсон аж.

Түүний энэхүү үйлдлийг зарим хүн
ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр
дэвшихээр болж, нүүдлээ эхлүүлсэнтэй нь холбоотой хэмээн тайлбарлаж буй
юм. Ингэхдээ УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин тус
дүүрэгт ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяртай халз
тулна гэх яриа ч бас байна.

Г.дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж