
Өнгөрсөн долоо хоногт дулааны шугамнаас гурван хүний цогцсыг Нийслэлийн Онцгой байдлынхан гаргаж авчээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Хөрс” худалдааны зүүн тал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Гурилын үйлдвэрийн урд тал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын 55 дугаар байрны урд талд байрладаг дулааны шугамын худагт хүн унаж нас барсан гэх дуудлагын дагуу Аврах салбар ажиллаж 34-45 насны гурван эрэгтэй хүний цогцсыг тус тус гаргаж харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
С.Отгон