Египет хилийн хоригоо цуцлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Египет хилийн хоригоо цуцлахаар боллоо

Палестины Хамас бүлэглэл Газын зурвасыг хяналтандаа оруулснаас хойш Египет, Израйль улсууд хилийн хориг тогтоож, өдөрт ердөө 300 Палестин иргэн Газын зурвасаар нэвтрэх эрхтэй гэж заасан билээ. Харин Египет улс энэхүү хилийн хоригоо цуцалж, тавдугаар сарын 28-ны өдөр хилийн зурвасаа нээх гэж байна.

Хоригийг цуцалснаар Палестин улсын эмэгтэйчүүд, хүүхдүүд, 40-өөс дээш насны эрэгтэйчүүд Египет рүү чөлөөтэй нэвтрэх эрхтэй болох юм. Харин 18-аас 40 насны эрэгтэйчүүд тусгай зөвшөөрлөөр нэвтрэх аж. Египет өнгөрсөн сард Палестины Фатах, Хамас бүлэглэлүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан явдал нь дээрх хоригийг цуцлахад томоохон түлхэц өгчээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж