
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын улсуудад хийж буй зургаан өдрийн айлчлалаа Польш улсад өндөрлөх гэж байна. Ноён Обама бямба гаригт Варшав хотноо Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски болон Ерөнхий сайд Доналд Туск нартай уулзаж, батлан хамгаалах болон эрчим хүчний салбарын асуудлаар хэлэлцэх юм. Тэрээр баасан гаригийн үдээс өмнө дайнд үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, орой нь төв болон зүүн Европын 20 улсын тэргүүдтэй оройн зоог барьжээ.
Ерөнхийлөгч Барак Обама Европын төрийн тэргүүдтэй Польш улсын байгалийн баялгийн талаар хэлэлцэж, занарын нөөцийг ашиглалтанд оруулах тухай санал бодлоо илэрхийлсэн ч, түүний гаргасан санал Герман болон Оросын талуудын ашиг сонирхолд нийцээгүй байна.
Б.Энхцэцэг