
Тайвань улс зах зээлд тэргүүлэгч байр сууриа өрсөлдөгч талдаа алдахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ. 2009 онд Тайваньд Хятадын хөрөнгө оруулалттай 100 гаруй томоохон үйлдвэр, аж ахуй нэгж үүд хаалгаа нээсэн байна. Гэхдээ тэдгээр компаниудын дотроос технологийн салбарт тооцогдох нь маш цөөхөн байсан бөгөөд дийлэнх нь автомашин, хуванцар эдлэлийн үйлдвэрүүд байжээ. Тайвань өөрийн чип болон шингэн кристал дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тул эдгээр чиглэлд голлон анхаарч, хамгаалах бодлого баримтлах ажээ.
Б.Энхцэцэг