“Аватар”-ыг 3D-гээр гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

“Аватар”-ыг 3D-гээр гаргаж байна

Дэлхийн кино урлагт шуугиан тарьсан “Аватар” киног “Өргөө” кино театр 3D технологиор гаргаж эхэллээ. Бүх цаг үеийн хамгийн их орлоготой киногоор шалгарсан "Аватар" киног  та бидний сайн мэдэх “Титаник”, “Терминатор-2”, “Харийнхан”, “Соларис” зэрэг гайхамшиг болсон олон бүтээлүүдээр танигдсан кино найруулагч Жеймс Камероний бас нэгэн өвөрмөц шийдэл бүхий бүтээл юм. Уг кино нь АНУ-ийн кино театруудын дэлгэцэнд гарсан эхний долоо хоногт нийт 73 сая ам.долларын орлого олж, интернэтийн www.yahoo.com  сайтаас гаргадаг судалгаагаар кино шүүмжлэгчид болон үзэгчдээс “А” зэрэглэлийг хүртсэн нь 2009 онд гарсан бүтээлүүдээс хамгийн их шуугиан тарьж байсан юм. Тухайн үед “Өргөө” кино театрын хамт олон цаг алдалгүй “Аватар”-ыг Монголын үзэгчдэд хүргэж байсан. Харин энэ удаад үзэгчдийн саналаар 3D технологиор нь гаргаад байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж