Ким Чен Ир Хятад дахь айлчлалаа өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир Хятад дахь айлчлалаа өндөрлөлөө

Солонгосын удирдагч Ким Чен Ирийн Хятад дахь айлчлал дуусчээ. Хятадын мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар Ким эдийн засгийн хөгжилдөө анхаарч, цөмийн үйлдвэрлэлээс татгалзах тухай ярьж эхэлсэн гэнэ. Умард Солонгосын удирдагчийн Хятад улсад хийсэн гурав дахь удаагийн айлчлалыг хөрш орноосоо хамааралтай болж буйн дохио гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Кимийн айлчлалыг Хятад халуун дотно хүлээн авснаар түүнд зайлшгүй хэрэгтэй байсан улс төрийн дэмжлэгийг өглөө гэж Хятадын албаны хүн ярьжээ.

Умард Солонгос одооноос эхлэн эдийн засгаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар хичээж байгаа бөгөөд үүний тулд эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгааг Ким Чен Ир Хятадын телевизээр хэлсэн мэдэгдэлдээ онцолжээ.  Тэрбээр мөн Солонгосын хойг дахь хямралыг намжааж, Хятад, АНУ, Япон, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай цөмийн үйлдвэрлэлийг дэлгэрүүлэхгүй байх зургаан талт хэлэлцээрт оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж