64 айлын орон сууц ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

64 айлын орон сууц ашиглалтад орно

Баянхонгор аймгийн төвийн “Хонгор-1000” орон сууцны хорооллын барилгын
ажлын явц ахицтай байна. Тус бүр 32 айлын хоёр орон сууцны барилгын
гүйцэтгэгчээр орон нутгийн “Хөх бүрдний эх” компани ажиллаж байгаа юм.

Одоогоор барилгын угсралт 50 хувьтай байгаа бөгөөд материал саатах
зүйлгүй, ажил саатах шалтгаан байхгүй учир ажил урагштай явж байгааг тус
компанийн талбайн инженер Ж.Отгонцэцэг ярив. Төлөвлөгөөний дагуу
долдугаар сарын 20 гэхэд барилга угсралтын ажил бүрэн дуусч, сантехник
болон заслын ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна. Энэ намар 64 айлын хоёр
барилгаа ашиглалтад өгөх ажээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж